Ойрын өдрүүдэд үнэн, худал нь мэдэгдэхгүй нэгэн судалгааны дүн телевизийн мэдээ болгоноор шахуу гарлаа. Тэр нь “Гадаадад амьдарч байгаа монголчуудын арван хүн тутмын найм нь эх орондоо эргэж ирэх хүсэлгүй байна” гэсэн судалгаа
Энэ өдрүүдэд Сүхбаатарын талбайд 35 дахь удаагийн “Номын баяр” болж байна. Номыг шимтэн уншчдаг уншигч маш ихээр цугласан, өргөн дэлгэр болж байгааг зохион байгуулагчид онцолж байсан
Жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо эхэллээ
Сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр нэр дэвшигчдээ эцэслэн тодруулна. Үүний дараагаар тав хоногийн дотор нэр дэвшүүлэх хүсэлтээ СЕХ-нд өгөх юм
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хүндэт нийслэлчүүд ээ, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон жил тулгамдсан суурь реформын асуудалд анхаарал хандуулсаар ирлээ
ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Хохирогчийн нөхөн төлбөрийг барагдуулах асуудал шүүхийн шатанд хангалттай биш байгааг мэргэжлийн байгууллагуудаас хийсэн судалгаа харуулдаг. ХЭҮК хохирогчийн эрхийг хамгаалах, тэдний нөхөн төлбөрийг барагдуулахад хэрхэн анхаарч байна вэ. Энэ тухай яриагаа эхэлье? -Хүний эрхийг хангана, хамгаална, хөхиүлэн дэмжинэ, эрхийг нь сэргээнэ гэхээр бид заавал нэг асуултад хариулах шаардлагатай болж байгаа юм. Нэгдүгээрт, хүний аюулгүй байдал хангагдах ёстой. Бусдын эрхийг зөрчөөгүй, үндэсний аюулгүй байдлыг хохироогоогүй, нийтийн хэв журмыг зөрчөөгүй бол миний аюулгүй байдал хангагдах ёстой. Хоёрдугаарт, хэрэв би хохирсон бол хохирлоо нөхөн төлүүлэх ёстой. Гэтэл хохирлоо нөхөн төлүүлэх асуудал манайд үнэндээ хангалтгүй байна. ХЭҮК-оос анхан шатны судалгаа хийж, гомдол мэдээллүүд дээр тулгуурлан анализ хийсэн